Ер нь бол аз жаргалыг бид өөр өөрийнхөөрөө л ойлгодог. Үнэндээ яг аз жаргал гэж энийг л хэлнэ гэсэн зүйл одоог хэр нь байдаггүй юм байна. Зарим нь сэтгэл ханамж, тайван байдлыг, зарим нь эд баялаг, зарим хүний хувьд алдар нэрд хүрэх нь аз жаргал авчирна гэсэн ойлголттой байдаг. Ер нь яг аз жаргал гэж юу юм бэ гээд шинжлэх ухааны болон яг бодитой судалгаагаар баталгаажсан баримтуудыг дурдая.

  1. Гадаа цаг агаарын хэм +13,9 градус байхад хүний аз жаргалын түвшин хамгийн өндөр байдаг. Сайхан цаг агаартай үед 20 минут гадаа байх нь сэтгэл санааг өөдрөг болгож, аз жаргалын дааврыг /эндорфин, сератонин г.м/ ялгаруулж, бодох сэтгэх хүрээг нэмэгдүүлэн, ой тогтоомжийг сайжруулдаг.
  2. Хүний тархинд байдаг Хиппокампус хэмээх хэсэг нь аз жаргал болон эерэг дурсамжийг хариуцдаг.
  3. Хамгийн аз жаргалтай хүмүүсийн ажил мэргэжлүүд санваартан, жүжигчин, архитектор, гал сөнөөгч гэжээ.
  4. Бие эрүүл хүмүүс дундаж хүнээс 20 хувиар илүү аз жаргалтай байдаг.
  5. Нойр нь ханасан хүн илүү их аз жаргалтай байдаг. Судалгаагаар нойр дутуу оюутнууд муу үгсийн 81 хувийг, эерэг үгсийн 31 хувийг эргэн санаж байжээ.
  6. Хүүхдийн аз жаргалын хамгийн гол эх сурвалж нь гэр бүл, найз нөхөдтэйгээ ойр байх орчин байдаг юм байна
  7. Үндэстэн бүрийн аз жаргалын эх үүсвэр нь бөөнөөрөө баяр ёслол тэмдэглэх болон эв нэгдлийн мэдрэмж 2 болохыг тогтоожээ гэнэ.
  8. Долоо хоногт 2 цаг, жилд 100 цагийг бусдад туслахад зарцуулах нь Аз жаргалын нэг хүчин зүйл гэнэ.
  9. Уорвикийн их сургуулийн хийсэн судалгаагаар аз жаргал хүмүүсийг 12%-иар илүү бүтээмжтэй болгодог байна.
  10. Олон янзын судалгаагаар мөнгө нь биднийг аз жаргалтай болгодоггүй болох нь харагдсан гэнээ. Яг үнэндээ мөнгө аз жаргал авчирдаг боловч тэр нь удаан бас тогтвортой биш байдаг. Ядуу хүмүүсийн аз жаргал нь орлогын түвшин өсөх хэрээр нэмэгддэг. Гэвч орон байр, хоол хүнс гэх мэт үндсэн хэрэгцээ хангагдсан байхад орлогын өсөлт нь хүмүүсийг аз жаргалтай болгодоггүй байна.
  11. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархийг удаан судалсны эцэст нэгэн дүгнэлтэнд хүржээ. Тэр нь юу вэ гэхээр хүний тархи ямар ч мэдээлэл мэдрэмжинд хууртдаггүй гэнэ. Уурлавал уурлах мэдрэмжийг шууд авч, өлсвөл өлссөн мэдрэмжийг шууд аван ходоодны ажиллагааг ажлуулаад эхэлдэг юм байна. Гэтэл олон жил судалсны эцэст энэ тархи маань ганц л зүйлд хууртаж байдгийг тогтоожээ.

    Хүн инээмсэглэхэд л тархи түүнийг аз жаргалтай байна гэж ойлгон аз жаргалын дааврыг ялгаруулж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл уурлаж бухимдаж, бүр уйлсан үедээ ч уруулаа үл ялиг өргөж инээмсэглэх төрхийг гаргахад тархи түүнийг аз жаргалтай байна гэж мэдэрдэг.

    Энд нэг юм нэмж хэлэхэд 4 настай хүүхэд өдөрт 300-400 удаа сэтгэлээсээ инээдэг. Харин насанд хүрэхэд энэ тоо хэд дахин багасаж эрүүл хүн өдөрт 15 удаа сэтгэлээсээ инээдэг гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгэхээр бид одоо өдөрт хүүхэд байх үеийнхээсээ 20 дахин бага аз жаргалын даавар ялгаруулдаг болсон байна.

  12. Харвардын судлаачид 75 жилийн турш урт удаан, эрүүл ба жаргалтай амьдралын шалтгааныг тогтоохоор 600 орчим хүнийг дагнан Grant and Glueck нэртэй судалгаа хийжээ. Грант судалгааг 42 жилийн турш ахалсан Доктор Вейлантаас 40 жилийн хөдөлмөр зарцуулсан судалгаанаасаа юу сурсан тухай асуухад “Амьдралд хамгийн чухал ганц юм бол чиний бусадтай үүсгэсэн харилцаа.” гэж хариулжээ. Тэгэхээр Харвардын олон жилийн турш хийсэн судалгаанд аз жаргалын шалтгаанаар хүмүүс хоорондын харилцааг хамгийн чухалд тооцсон байна. Бусадтай ойр дотно харилцаатай оролцогчид илүү жаргалтай бөгөөд эрүүл байхаас гадна илүү урт насалдаг нь ажиглагджээ. Нөгөө талд бусадтай харилцаа муутай хүмүүс бие, сэтгэлийн хувьд тааруу байдаг гэсэн байна. Жишээлбэл, тогтмол хэрүүл маргаантай, нэгэндээ халамж багатай гэр бүлтэй харьцуулахад ганц бие хүмүүс илүү жаргалтай байжээ.
  13. 2013 онд Виржиниагийн их сургуулийн судлаачид 1850 оноос өдийг хүртэл өөрчлөгдөж ирсэн Аз жаргалын тодорхойлолтуудад шинжилгээ хийж үзжээ. Үр дүнд нь дээр үeд хүмүүс аз жаргалыг тодорхойлохдоо сайн хувь тавилангаар сайхан амьдрах, гадаад нөхцөл байдал баян тансаг, элгэмсүү эeлдэг ааш зан зэргийг хэлдэг байсан бол орчин үeд илүүтэй хувь хүний дотогш чиглэсэн буюу сэтгэлийн ханамж, амар амгалан байдал, эрүүл энх зэргээр ойлгох болжээ.

Аар саар зүйлд санаагаа бүү зов

 

Жишээ нь: Яаж мөнгөтэй болох вэ? Яаж байр авах вэ? Яаж, яаж, яагаад би ийм байх ёстой гэж, тэр яагаад ингээд байгаа юм бол? Гэх мэтчилэн асуудлаа бодоод шийдэл бодолгүй санаагаа зовоогоод л байдаг. Шал дэмий санаа зовж байхаар асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж санаа зовохгүйгээр бод. Хэрвээ асуудлаа үнэхээр шийдэж чадахгүй бол бодоод ч яах билээ? Цаг хугацаа өнгөрнө, бүх зүйл сайхан болно гэж өөртөө итгүүлээд бага зэрэг инээмсэглэ. 🙂

Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлээс бүрддэгийг сана

 

Total
73
Shares