Япон эмч Dr.Toshiki Fukutsudzi хэдэн жилийн өмнө боловсруулсан энэ турах арга хэвлэгдсэн даруйдаа 6 сая борлогдсон байна. Өдөрт 5 минут зарцуулан итгэмээргүй үр дүнд хүргэх энэ дасгал танаас зөвхөн 1 алчуур л шаардана.

  • Хэвлий, нуруу, цээж хэсгээр турна
  • Биеийн галбир, нурууны мурийлт, бөгтөр засагдана
  • Биеийн эрч хүч сайжирна
  • Хэвлийн эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирч, хамгийн тохиромжтой байрлалдаа орно

Турах дасгалыг хэрхэн хийх вэ

1. Банны алчуур бэлтгэх

Алчуураа голоор нь нугалан жигдхэн хуйлна. Хуйлсан арчуурын урт 35см-ээс багагүй, зузаан 15см-ээс ихгүй байхад болно.

Хялбар Турах арга

2. Алчуур, биеийн байрлалаа зөв авах

Шалан дээр нимгэн дэвсгэр тавиад  (зөөлөн ор, буйдан дээр болохгүй) хуйлсан алчуураа голлуулж байрлуулна. Нуруугаараа алчууран дээр ивүүлж хэвтэнэ. Алчуурын байрлал хүйсний харалдаа байх ёстой.

  • 2 хөлийн эрхий хурууг хооронд нь хийлүүлнэ. Зөв хийж байвал 2 өсгийн хооронд 15-20см зай гарна.
  • 2 гарыг өргөн 2 чигчий хурууг ойртуулна.

Турах арга

Ингээд энэ байрлалдаа 5 минут орчим хэвтэнэ. Амархан байгаа биз. Дасгалаа хийж дуусаад алгуурхан босно. Дасгалын хамгийн гол зүйл бол ГАР, ХӨЛ, АЛЧУУРЫН байрлал юм шүү.

Дасгалыг анх хийж байгаа зарим хүмүүст хэцүү санагдаж болдог. Анхлан хийхдээ 2-3 минут хэвтэхэд хангалттай. Хөл гараа зөв байрлуулж чадахгүй хүмүүсийн хувьд ядаж чадах чинээгээрээ ойртуулаарай гэж зөвлөдөг ба аяндаа дасаад чаддаг болно. Энэ үед дасгалаа 5 минут болгож нэмэгдүүлнэ. 1 сарын дараа та үр дүнг нь заавал мэдрэх болно. Хэрхэн хийж байгааг доорх видеоноос үзээрэй.

Таргалалт гэж юу вэ?