Турах хамгийн шилдэг аргыг та өөрөө олж мэднэ.

Та хоолоо хориод байхад жин хүссэн хэмжээнд хүрч чадахгүй байвал дараах мэдээллийг уншаарай.

Жин хасах гэдэг асуудал нэлээн төвөгтэй. Эрүүл  хооллож эхэлсний дараа ч удаан хугацаанд үр дүнгээ хадгалахад амаргүй.  Хэрэв та үргэлжлүүлэх зориг байвал фитнесс, жинхэнэ хоол идэхийг илүүд үзнэ.

Турахыг оролдовч илүүдэл жинтэй хэвээрээ байна уу?

Таны зорилгодоо хүрч чадахгүй байгаа хэд хэдэн шалтгаан байж болох бөгөөд хамгийг зөв зам бол эрдэмтэн шиг өөртөө дүн шинжилгээ хийж, асуудлыг олох явдал юм. Яагаад гэвэл хариулт нь хүн бүрийн хувьд ялгаатай байх болно.

Сайн мэдээ гэвэл турахгүй байгаа суудал маш энгийн, засч болох жижигхэн алдаануудаас болдог юм.

Танд турж чадахгүй байх дараах 10 шалтгаан байгаа юм биш биз?

1. Та одоо ч суусаар байна уу?

Хэрвээ таны ажлын байр ширээн дээр сууж, өдөржингөө компьютер ашигладаг бол өдөр тутмын фитнессд явдаг байсан ч таны амьдралын хэв маягийг дагаад жин олигтой буурахгүй.

Шийдэл: Алхалт хэмжигч ашиглах. Энэ арга таны фитнессээр хичээллэх цагийг нэмэхгүй, харин илүү босч явах ёстойг сануулна. Алхалт хэмжигч дээр 10000 алхам бүртгэгдсэн байхад хангалттай илчлэг шатах бөгөөд энэ нь таны өдрийн зорилгын нэг хэсэг байвал сайн.

2. Идэж байгаа хоолны хэмжээг буруу үнэлдэг

Хүмүүс бид, тэр байтугай хоолны дэглэм баригчид ч хоолны харагдах байдалд хууртан бага хоол идэж байна гэж боддог.  Судалгааны үр дүнгээс харахад хоолны дэглэм баригчдын идэж байгаа тавагтай жоохон хоолны илчлэг, ердийн хэмжээтэй хоолны илчлэгтэй тэнцүү юмуу давах тохиолдол их байгаа нь ажиглагдсан байна.

Шийдэл: Хоолны илчлэг тооцож хөтлөх. Энэ арга залхааж мэдэх учир 14 хоногоос илүү тэмдэглэл хэрэггүй. Зөвхөн та энэ тал дээр хэсэгхэн хугацаанд анхаарал хандуулах боломж олгож, зөв үнэлэлт өгөх дадал суулгаж байгаа юм.

Илчлэгийн тооцоо хийх интернет мэдээлэл олж суралцсан хүмүүс дунджаар 20%-иар хоолны хэмжээгээ багасгасан ч цадталаа идэж байгаа гэж өгүүлсэн байна. Хоолны илчлэгийн талаарх мэдээллийг ЭНД дарж уншаарай.

3. Өлсөөд л гүйгээд байна уу

Зарим хүмүүс орой огт хоол идэхгүй, өглөө хоосон гарах, эсвэл өдөржин гүрийх зэргээр өөрийнхөө эрүүл мэндийг хохироож байгаагаа турах сайхан боломж гэж хардаг. Гэхдээ турахыг хүсвэл байнга хоолны тухай бодоход хүргэдэг иймэрхүү зуршлаа хаях хэрэгтэй. Өглөөд боссоноос хойш 1 цар орчим цатгалан мэдрэмж төрдөг нь цусан дахь кетон хэмжээ ихэссэнээс болдог “хуурамч” цатгалан үзэгдэл юм.

Шийдэл: Өглөөд хөнгөн хооллох хэрэгтэй. Өдрийн хоолыг хэзээ ч алгасаж болохгүй. Орой ч мөн адил. Эрүүл жинтэй байхын тулд аль нэг тогтмол цагийн хоолыг хасах нь буруу харин идэж байгаа хоолныхоо хэмжээ, илчэгийг хасах тухай бодох ёстой. Өдөр ажлынхантайгаа хооллох бол өөрийн идэх хэмжээнээс илүүг нь бусдад өгч болох юм.

4. Өөрийнхөө буруу зуршлыг мэддэггүй

Турах гэсэн чармайлтаас үл хамааран амьдралын буруу дадал бидэнд тогтсон байдаг. Шарсан төмс, нарийн боов, түргэн хоол, амттан дандаа иддэггүй ч байсан өөр олон хүчин зүйл танд анзаарагдахгүй таргалуулах шалтгаан болон нуугдсан байдаг. Энэ талаар итгэлтэй хүмүүсээс өөрийнхөө талаар сонжиж асууж, эсвэл бусдыг ажиглаж мэдэж болох юм.

5. Хэт их ачаалал авах

Өглөө бүр 5 цагт босч, ажлаас өмнө дасгал хийж, амралтын өдөр өглөөд 30 минут гүйх зэргээр хүмүүс илчлэгээ шатаах гэж оролдоно. Тамирчин шиг дасгал хийвэл биеийн ерөнхий байдал дээрдэх ч заримдаа илүү өлсөж, ядарч, залхаж, зүрхний ачаалал нэмэгдэн, цаашлаад их идэж таргалах асуудал сөхөгдөж мэднэ.

Шийдэл: Мөн л аль болох олон алхаж байхад биеийн стресст оролгүй хялбар жингээ барьж болох юм.

6. Зарим хүмүүс зажилж иддэггүй

Хоол идэхдээ тайван сууж, алгуур тамшаалж, удаан зажилж идвэл нийт идэх хоолны хэмжээ багасдаг гэнэ. Гэхдээ энэ биелүүлэхэд хэцүү даалгавар шиг. Хоолыг удаан идсэнээр- хоолны шингэц сайжрана, арай бага идсэн ч цадна, хоолноос таашаал авна, хоолны сайн хэсгийг нь иднэ, эрүүл мэнд тустай, мөнгөнд хэмнэлттэй бас амархан. Гагцхүү танаас 5-10 минутын тэвчээр л шаардана.

7. Та хангалттай унтдаггүй

Бидний бие махбодын дотоод зохицуулгад оролцдог зарим дааврууд идэх, унтахтай шууд хамааралтайгаар ажилладаг. Аль болох тогтмол цагт унтах, сэрэх, хооллохыг эрхэмлэвэл энэ зохицуулга төдий чинээ бага алдаатай ажиллана. Нойр хоолны буруу дэглэмээс болж биеийн эрч хүч сулран, жин хэлбэлзэх, стресс нэмэгдэх хандлагатай байдаг.

Шийдэл: Тогтмол цагт унтахын тулд маргаашийн ажлаа төлөвлөх, хувцас бусад зүйлсээ эртхэн бэлтгэх, тархи сэргээгч каффейн агууламжтай уух зүйлсийг үдээс хойш орой хэрэглэхгүй байх (кофе, кола), оройн хоолоо тохируулж идэх, унтахыг өмнө хурц гэрэлтэй орчинд удаан суухгүй байх (хурц гэрэл нойрны хэмнэл алдагдуулдаг), орой тамхи их татвал нойр хулжиж магадгүй, хамгийн чухал нь унтах өрөөний дуу чимээ, гэрэлтүүлэг, температур, агаар, тав тухтай байлгах нь чухал.

8. Үүнийг идэж болохгүй гэж өөрийгөө хэт хорих

Идэхийг хүссэн зүйлээ идэлгүй горьдоод байвал дараа нь зориглон ихээр идэх хамгийн том шалтгаан болдог гэнэ шүү.  Адам Эва хоёр ч иймэрхүү хүслээ дарж чадаагүй гэгддэг.

Шийдэл: Үнэхээр хүсч байвал хэтрүүлэлгүй бага хэмжээгээр аажуу амтархан идээд -за боллоо гээд инээмсэглээрэй. Эсвэл өөр илүү сайхан амттай, илчлэг багатай эрүүл хүнс жишээлбэл жимсний олж идэх тухай бодоорой.

9. Хүнсний олон нэр төрөл байдаг

Хэрэв та хүнсний цөөн нэр төрлийг дагнаж хэрэглэдэг бол биед зарим микро-элементийн дутагдал үүсч улмаар хүний тархи тэр зүйлийг өөрийн мэдэлгүй хайж их идэж эхэлдэг. Жишээ нь мах идэхгүй бол (цагаан хоолтон) төмөр, витамин В12 дутагдалд орно цус багадна ядарна, тамир муудна. Ногоо, жимс хэрэглэхгүй гэвэл олон төрлийн витамин, эрдэс бодисын дутагдалд орно, сүү  цагаан идээ хэрэглэхгүй бол кальци, витамин Д дутагдалд орж болох юм.

Шийдэл: Аль болох мах, сүү, жимс, ногоо, гурил, будаа, өндөг зэрэг хүнсний төрөл бүрээс нь бага багаар идэхийг хичээч байх хэрэгтэй. Хэрэв идэж байгаа хүнсний тэжээллэгийн үзүүлэлт муу, итгэл даахааргүй санагдвал та нэмэлтээр олон найрлагатай эрдэс витамин ууж бас болох юм. Эрдэс, витамин бол тэжээллэгийн үзүүлэлт учир илчлэг агуулаагүй жин нэмэгдүүлнэ гэж санаа зоволтгүй. Гэвч натурал байдлаар хүнснээс авсан тэжээллэг байдал хамгийн зохистой билээ.

10. Хүнсний найрлага, шошгод бид итгэх хэрэгтэй болов уу

Тиймээ бид итгэх хэрэгтэй. Ислэг, уураг, кальци, омега-3, пробиотик агуулсан гэх зэрэг сайн талыг нь эсвэл, транс-тосгүй, холестерингүй, генийн өөрчлөлтгүй, консервантгүй, үнэр, өнгө, амт оруулагчгүй гэдэг үгс эрүүл мэндэд сөрөг нөлөө багатайг харуулна. Гол нь үйлдвэрлэгч мань итгэл даасан, тогтвортой олон жил хэрэглэгчдийг хохироож байгаагүй бол сайн. Гэвч хөгжиж буй улсад хүнсний стандарт сайн биш учир үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байвч, өөр дээрээ жижиг цехийн шинэ нэр төрлийн хүнс турших оновчтой биш байж болох юм.

Мэдээлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай 🙂