Батга гэдэг үгэнд хүн бүхэн дургүй байх. Гэхдээ хүн бүрт батга их бага хэмжээгээр гарч санааг зовоодог. Чухам яагаад батга гардаг вэ? Арьс арчилгааг дутуу хийх, хоол хүнс, амьдралын буруу хэвшил, гормоны тэнцвэр алдагдал зэрэг олон шалтгаан байнаа. Өдөр тутмын арьс арчилгаагаа сайн хийхээс гадна, өөрсдийн биеэ бодох дотроосоо эмчлэх эрүүл байх шаардлагатай.

Арьсны талын шалтгаан

  1. Стресс болон биеийн байдал өөрчлөгдсөнөөс болж себумын шүүрэл нэмэгддэг
  2. Арьсан дор байрлах нян бактер нь нарны хэт ягаан туяа зэрэгт хариу үйлдэл үзүүлж идэвхижиж өсдөг ба их асуудал үүсгэдэг
  3. Нөхөн төлжих чадвар буурснаар үрэвсэл явагдах нь амархан болно
  4. Хуурайшилт, цусны урсгал удааширснаар гуужилт зогсонги болж арьсны давхарга зузаардаг
  5. Гуужилт удааширч арьс хуурайшсанаар уян хатан алдагдаж нүхжилт бий болно

Амьдралын буруу хэвшилээс үүдэх шалтгаан

  • Нойр дутуу, амралтгүйгээр удаан явах
  • Гэнэтийн хүчтэй стресст орох
  • Завгүй гэж арьс арчилгаагаа бүрэн хийлгүй удаан явах
  • Сарын тэмдэгийн өмнөх цухалдалт стресс
  • Чоколад амттан ихээр идэх
  • Баннанд хэвтэж арьсаа гуужуулахгүй байх, хөлс их ялгарах

Сресс ба Цэвэрлэгээ

Аль болох бага сртессдэж арьсаа сайн цэвэрлэвэл батганаас салж чаднаа. Сртесс бол хүн бүхэнд их бага хэмжээгээр байдаг сэтгэлийн зүйл тул шууд арилгачих аваад хаячихад хэцүү шүү дээ амьдралын хэвшил ч ман адил амархан өөрчлөхөд хүндрэлтэй тиймээс нүүрний цэвэрлэгээнээс л эхлэх хэрэгтэй. Будгаа дутуу арилгах, цэвэрлэгч нүүрэнд наалдаж угаагдалгүй үлдэх зэрэг нь бүгд батганы үндэс болж арьсны тослогын балансыг алдагдуулж тослог арьсыг үүсгэдэг. Мөн эрүү ам шанаа хэсэгтэй байнга хүрэлцдэг ороолт, дэр, үс, хувцасны зах, гар зэрэг зүйлүүд бүгд маш цэвэр байх хэрэгтэй.

Цэвэрлэгээ-Будаг арилгах

Хэт их цэвэрлэхгүй хэрэггүй, Цэвэрлэгээг хэтрүүлэх эргээд батга гарах нэг шалтгаан болдог. Өөрт таарсан цэвэрлэгчээ сонгоорой.

1. Нүдний будаг арилгах-Сормуусны будаг контураа зориулалтын арилгагчаар нь арилгах ба нүүрэндээ тарааж хүргэхгүй байх

2. Зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэх- Гель, сүүн бүтэцтэй бүтээгдэхүүнээр зөөлөн үрж будгаа арилгах.Зураг дээрх шиг 5 хэсэгт түрхээд тараах.

3. Зайлахдаа бүлээн усаар угаах. 32-34 хэмийн бүлээн ус. Хэт халуун ус хэт цэвэрлэж ашигтай себум үлдээлгүй угаачихдаг.

Цэвэрлэгээ-Савангаар угаах

4. Савангаар угаах- Будаг арилсан ч энэ үеийг орхиж болохгүй. Савангаар угааснаар илүүдэл тос, илүүдэл себум, үхэжсэн арьс зэрэг хэрэггүй зүйлийг л угааж цэвэрлэнэ. Угаахдаа маш нарийн хөөс үүсгэж хөөсөөр зөөлөн үрж угаах хэрэгтэй. Нарийн хөөс нь арьсны нүх сүв рүү нэвтрэн бохирдолын сорж авах үндсэн үүрэгтэй.

5. Угаах дараалал- Т хэсгээсээ эхэлж угаана. Хамгийн түрүүнд эрүү хамар дух гэсэн дарааллаар хөөсөө түрхэж угаана. Төгсгөлд нь усаар булхаж сайтар зайлна. Хөөсөө бүрэн арилгах хэрэгтэй.


6. Өөрт тохирдог чийгшүүлэгчээ хөвөнд шингээж зураг дээрх шугамын дагуу зөөлөн дарж арчина. Батга гарсан үрэвсэлтэй хэсэг чанга дарж үрэхгүй.

7. Эссэнс,сүүн шингэн, тос зэргээ түрхэнэ. Түрхэхдээ эхлээд гартаа авч гарын дулаанаараа дулаацуулсны дараа жигд зөөлөн массажилт түрхэнэ. Батгатай арьсанд ч тос чухал хэрэгтэй харин төрөл нь усан суурьтай, гель хэлбэрийнх байвал тохиромжтой.

Зөвхөн гаднаасаа гэлтгүй дотроосоо эрүүлжиж байж батганаас сална шүү дээ. В төрлийн витамин, Витамин С -г нэмэлтээр уухыг зөвлөж байна.

 

Total
51
Shares