Би дахиад дурламаар байна. Гэхдээ зөвхөн чамд ахин дахин дурламаар байна. Зүрхэнд булгилах халуун цусыг хөрөх хүртэл, итгэл минь алдарч сэтгэлийн гал бөхөн унтартал би чамайг л хайрламаар байна. Хэлээч наддаа БИ ЧАМД ДУРЛАЖ БОЛОХ УУ? хэдий сэтгэл минь хагарч бутар-санч, сэмэрч урагд-санч шархалж үзээгүй жоохон охин шиг аашилж өөр хэний ч биш чиний зүрхэнд үүрээ засах гэсэн юм.

Хуучирч элэгдсэн пянз шиг дурсамжаа бодох бүр чахарч дуугарах уянгын дуу сонсогдож халуу бутарсан улаахан хацар уруулыг минь хүйтэн ус илбэн таалах юм. Жаргалтай гэх үү зовлонтой гэх үү энэ мэдрэмж миний хувьд үнэтэй дурсамж. Харин чи хацрыг минь дулаан гараараа илбэн шүргээд харах нүдрүү минь цоо ширтээд сэмэрсэн сэтгэлийн шархыг илааршуулж үйлтэй орчлонгийн зовлогоос гэтэлгэж өгөөч.

Мэдэхгүй ээ мэдэхгүй мэдэх юм алга зөв эсвэл бурууг гэхдээ зүрх минь хүчтэй цохилоод байх юм. Зүрх гэхдээ юунд худал өчих-өв зөрөг зангаараа чамайг хайрлах гээд байна. Үгэнд ордогсон бол үгүй гэж хэлээд халуун зүрх чамайг би хамаг хүчээрээ базалж хүчтэй цохилох тэр цохилтыг чинь зогстол нэг атгах-сан. Хүслээр болдог зүйл мөн ч нэг биш юм даа гэм нь.

Хайрлах хүсэлгүй болж гэж бодсон бодлыг минь хумхийн тоос болгоод хөрсөн сэтгэлд минь хүслийн очыг асаачихлаа чиний үг. Харах нүдийг минь харалган болтол өөртөө донтуулчихаад харцны ширүүн үгийн муухайг хэлж хатуурхаж битгий төвөгшөөгөөрэй . Зөрөг замын уулзвараас салсан ч зөвхөн чамайг дурсаж явна гэдгээ амлая. Үгүй гэхдээ би тийм зүйл гаргахгүй тулд гарцыг нэг хайж олоод үс зүс минь бууралтаж үүр цайтал бүжин дуулъя зөвхөн чамтай цуг. Өмнөх амьдарлаа хоёул санаж дурсахгүй, бодож дахин гуниглахгүйгээр хамтдаа энэ л хэвээрээ үлдье.

Хичээж би чинийхээ дэргэд тогтов ч эргэж чи түүнрүүгээ битгий яваарай. Энхрийлэн хэлэх үгссэнд минь согтож энэхэн биеэрээ намайг л хайрлаарай. Алдсан алдаа бүрийг чинь тэвчиж амьдрая ахиад харин бүү давтаарай . Гэмгүй цагаан сэтгэлээр гэрийг чинь гийгүүлэх наран болъё. Хариуд нь чи намайгаа хүүхэд шиг өхөөрдөн эрхлүүлээд өвөр дээрээ хэвтүүлж өнгө алаглуулсан үсийг минь амьсгалынхаа хэмээр үнэрлээд чамин үгэнд дуртай хүүхэд шиг зүрхэнд минь үгний үр суулгаж хайртай гэж шивнээд хацар дээр минь зөөлөн үнс-хэд л хангалттай. Гэхдээ одоо ч би түүнд гэж гэгээн хүслийг минь бүү булингартуулаарай. Хосоор амьдрах тавилан тайгаас хойш хоёр биенээ л түшиж туулъя…

Гэрэлт орчлон минь гэгээн наран минь БИ ЧАМД ДУРЛАЖ БОЛОХ УУ?