Удаан тордоогүй арьсаа бага ч гэсэн арчилмаар байна уу. Бүгдийг атаархуулам төрөлхийн тод гэрэлтсэн арьстай байх боломжийг бурхан цөөхөн хүнд заяасан билээ. Гэвч бусад нь тийм байхыг хүсвэл арьсандаа зориулж цаг зав гарган, хайрлан тордох хэрэгтэй. Хэрэв та толигор сайхан арьстай болохыг хүсч байгаа бол тухлан суугаад доорх мэдээллийг уншаарай.

Хэрхэн толигор сайхан арьстай байх вэ

Өдөр бүр SPF (Sun protection formula) буюу нарын тос хэрэглэх

-Мэдэж байна, бид бүгд мэддэг – энэ талаар хэдэн зуун удаа сонссон гэвч бид хэрэглэдэг билүү! Өдөр бүхэн SPF хэрэглэх нь эрүүл, толигор арьстай байх хамгийн зөв арга билээ.

Арьс хөгширч үрчлээ тогтох шалтгааны 90% нь нарны тусгалаас шалтгаалдаг гэж Нью Иоркын арьсны эмч Дорис Дэй хэлжээ. Тэрээр цааш нь -Бид арьсаа үрчлээтэж гэмтсний дараа янз бүрийн эмчилгээний арга хэрэглэснээс илүүтэйгээр үрчлээтэхээс нь өмнө SPF хэрэглэдэг байвал хамаагүй үр дүнтэй байхсан гэжээ. Зөвхөн наранд алхахдаа л SPF хэрэглэх ёстой гэвэл бас үгүй гэнэ шүү. Машинд суух, оффист ажиллах үедээ ч хэрэглэхэд илүүдэхгүй юм байна. Учир нь нарын шил хэт ягаан туяаг нэвтрүүлдэг бөгөөд шил арьсыг хамгаалахгүй байх нь.

Яагаад нарны цацраг арьс гэмтээдэг билээ гэж гайхаж магадгүй юм. Тэгвэл энэ талаар товчхон өгүүлэе.

Амьдрал тэгтэгч нарны цацрагт хэт ягаан туяа (UV-Ultra violet) байх агаад арьсанд  тусдаг билээ. Дэлхийн озон давхрага UV-ийн зарим хэсгийг нэвтрүүлдэггүй ч гэсэн нэвтэрсэн хэсэг нь арьсны гэмтэл үүсгэж байдаг. Хэт ягаан туяа нь UVA, UVB гэсэн 2 төрөл байх ба UVA нь арьсны үрчлээ, хөгширөлт, UVB нь арьсны хавдар, түлэгдэл үүсгэх хүчин зүйл болдог байх нь. Нүүдэлчин манай улс эртнээс одоог хүртэл мал аж ахуй эрхлэн нар салхинд ажиллаж амьдарч байна.

Тэдгээр хүмүүс биеийн хөдөлгөөний идэвхи сайн, эрүүл ЭКО орчинд амьдарч ажиллаж байгаа нь бахдам боловч, анзаарч харвал малчин айлын 35 настай дундаж хүний арьс нар салхинд бага суурин хүнийхээс хэд дахин олон үеттэй гүн үрчлээтэн, хуурайшиж, харласан байна. Энэ бол арьсны хөгширөлт (skin aging) билээ. Нар ингэж л арьсанд нөлөөлдөг. Тиймээс бид SPF хэрэглээрэй гэж дахин дахин сануулдаг билээ. Нарны UV туяа дандаа муу муухай зүйл бас биш билээ. Тодорхой долгион бүхий UV ашигтай тал нь арьсанд  Д витамин үүсэлтэнд оролцдог юм.

UVA арьсны дунд дахрага хүртэл шингэж, арьсыг хөгшрүүлдэг бол UVB арьсны өнгөц давхарагад нөлөөлж арьс түлэх, хавдар үүсгэх хортой.

Нарны хамгаалалтын тос түрхэснээр хэт ягаан туяаны үйлчлэлээс арьсаа бид хамгаалж чадна.

Хэрэглэх гэж байгаа бүтээгдэхүүн дээрээ SPF 30,50, 100 гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай

SPF агуулсан олон төрлийн тос зарагддаг. Тухайн бүтээгдэхүүн дээр SPF 30+, SPF 50+, SPF 100+  зэрэг тэмдэглэгээ байна. Энэ нь нарнаас хамгаалах фактор хэмжээс юм. Гэхдээ SPF100 нь SPF 30-аас 3 дахин, SPF50-аас 2 дахин удаан хугацаанд юмуу хүчтэй хамгаална гэсэн ойлголт биш юм.  Бодит байдал дээр  SPF 30 нь нарны хортой цацрагийн 97%-ийг арьсанд нэвтрүүлэхгүй шингээдэг бол SPF50 -98%, SPF 100 ойролцоогоор 99% хүртэл шингээдэг гэдэг нь туршилтаар батлагдсан байна. Тиймээс өдөр дутамдаа SPF 50 + найрлагатай тос хэрэглэхэд хангалттай гэж үздэг байна.

Тос түрхэснээс хойш 2 цагийн турш нарны цацрагаас хамгаалах чадвар нь хамгийн өндөр байна. Өдөржин наранд байх бол 3-4 цагийн дараа арьсаа цэвэрлэн дахин тос түрхэх шаардлга гарч болно гэсэн үг юм.

Гиалуроны хүчил (hyaluronic acid) агуулсан серум, түрхлэг хэрэглэх

Таны арьс цангасан харагдаж байна уу? Арьс чийглэг, зөөлөн булбарай байлгамаар байна уу. Хэрэв тийм бол гиалуроны хүчилийн найрлагатай арьсны серум, тосон түрхлэг хэрэглээрэй. Энэ нь арьсийг чийгшилээ алдахаас сэргийлдэг бодис юм.

Гиалуроны хүчил гэхээр л… химийн бодис, хүчил хортой гэмээр нэртэй боловч санаа зоволтгүй. Энэ бодис бидний холбогч эд, үений шингэн зэрэгт байдаг цэвэр натураль, биологийн, хор нөлөөгүй молекул юм.