Царай муутай хүмүүсийн өөрийгөө тайтгаруулах нэг арга нь ‘сэтгэл сайтай’ л байх тухай яриа юм гэж үү? Нуух юу байхав олонх хүн тэгж боддог. Тэгвэл ‘Дотоод гоо сайхан’ гэдэг ухагдахуунд яагаад ач холбогдол өгч байгаа талаараа танд өгүүлье.

Юуны өмнө дотоод гоо сайхан гэж нэр томьёо бидэнд хоёрдугаарт тавигдах ёсгүй гэж хэлмээр байна.

  • Тэгэхээр дотоод гоо сайхан гэж юу вэ?
  • Бид хэзээ харж чадахааргүй, зөвхөн төсөөллийн тийм зүйл гэж үү?

Дотоод гоо сайхан гэдэг зүгээр нэг гоо сайхны тухай төсөөлөл биш харин бодсоноос ч хүчтэй зүйл юм. Эдгээр чанар л хүнийг харагдах байдлаас нь илүү сайхан харагдуулдаг билээ.

Дотоод гоо сайхан гэдэг нь хүний харагдах үзэмжийг биш харин тухайн хүний зан төлөв, хандлага, хүн шиг хүн байхтай холбоотой ойлголт юм.

Зарим хүмүүс дотоод гоо сайхан гэвэл ‘за битгий инээд хүргээрэй’ гэж хүлээн авдаг. Үнэн ч байж болох юм. Хэрэв танд ч бас тэгж санагдаж байвал яагаад гадаад үзэмжээс илүү тавигдах ёстой гэдгийг хэн хэлж өгөх билээ.

Дотоод гоо сайхны талаарх эргэлзээтэй зүйлс

Та магадгүй энэ талаар урьд нь сонсож байсан төсөөлөлтэй, эсвэл огт дуулаагүй байж болно. Ихэнх тохиолдолд хүмүүсийн гадаад төрх байдал түрхэн зуурын сэдэл, сэтгэгдэл төрүүлдэг. Харин жинхэнэ дотоод сэтгэлийн гоо сайхан хүний хайрыг татна.

Та хэн нэгэнтэй ганц минут ярилцаад үзвэл тэр танд тааламжтай эсвэл тааламж муутай гэсэн эхний сэтгэгдэл төрүүлнэ. Харин та цааш нь яриагаа удаан үргэлжлүүлбэл тухайн хүний анхны сэтгэгдлийг биш харин тэр хүний зан төрх, хүнлэг чанар, итгэл даах ноён нуруутай эсэх эсвэл худалч, зальжин зэрэг хүний мөн чанарын талаар мэдээллийг зориуд ухамсарлахгүйгээр ч авсаар байх болно.

Сэтгэл татам хүмүүс хэрхэн тийм болдог вэ?

Өөгүй сайхан царай, гуалиг сайхан би хүнийг сэтгэл татам болгодог. Гэвч түүнээс илүү хүний дотоод итгэл, мэдрэмж, хүсэмжлэлд нийцсэн тийм л хүн илүү сэтгэл татам байдаг.

Сайхан төрхтэй хүнтэй учрах нь мэдээж тааламжтай хэдий ч, хүмүүс заримдаа гадаад төрхөд татагдан, тухайн хүнийхээ мөн чанарын тухай орхигдуулан, төсөөлөлгүй, бодох ч сөхөөгүй итгэлээ өгч, дараа нь юу ч биш байсныг нь ухаардаг.

Зарим нэгэн алдартнууд жишээ нь Опра, Лэйди Гага, Том Хэнкс тийм ч царайлаг биш хэрнэ олон сая хүмүүсийн хүсэмжит хүн байдаг.

Тэр байтугай Шрек хүртэл хүний хайр татам дүр болж чадсан юм. Тийм биш гэж үү? Хүн бүрийн сэтгэлийн гүнд нэгэн сайхан хүний төсөөлөл байдаг болов уу. Магадгүй бусдын нүдээр бол онцгойрох юмгүй хаагдахаар тийм эрхэм нэгэн.

Ажил хэрэг, албан харилцаанд анхны сэтгэгдэл төрүүлэгч нь мэдээж царай төрх, бие галбир байж болох ч бусад тал дээр магадгүй танд л байдаг тэр чанараар хүмүүс таныг хүлээн авч харьцах болно. Тийм учраас гадаад гоо үзэмж үнэн байж чаддаггүй.

Таны дотоод гоо сайхан ямархуу байгаа бол?

Таны дотоод гоо сайхан гадаад төрхийг тань чимж, гэрэлтүүлж өгөх юм. Хэрэв та хайрлаж, талархаж, өөрийгөө зөвөөр мэдэрч чадвал ертөнцийн сайхан хүмүүстэй уулзаж, харилцах боломж илүү нээгдэх болно. Гадаад үзэмж хүний харцыг зэрвэсхэн татдаг бол, дотоод гоо сайхан хэн нэгнийг хажуудаа үүрд байлгаж чадахаар хүчтэйг санаарай.

Танд эерег сэтгэлийн хүч, уужим ухаан, дотоод гоо сайхан байвал амьдралын бусад зүйлсийг илүүтэйгээр талархан хүлээн авна. Тэр бүү хэл ямарч амьгүй ураг зураг, гол ус, хөгжмийн аялгуу яруу сайхан, сэтгэл уярам санагдаг болно. Яагаад гэвэл та түүнийг өөрийн дотор байх сайхан бүхэнтэй хамт дүрслэн харж байгаа учраас тэр.

Дотоод гоо сайхныг хүн бүр мэдэрдэг

Та илүүдэл жинтэй, тарган эсвэл үс тань халцарсан байна уу ямар ч байсан өөртөө итгэх хэрэгтэй. Та өөрийнхөө сайхан төрхтэй эсэхэд эргэлздэг байж болно. Энэ бүхнийг засахад юу нь болохгүй байхав. Гадаад гоо үзэмжээ сайжруулах үр дүнтэй аргуудад суралцан оролдлого хичээл зүгтэл гаргах хэрэгтэй.

Гэвч тэр өөтэй хэсэг тань таны л үнэмшиж байгаа зүйл билээ. Жишээ нь нэг охин өөрийгөө тарган гэж бодоод 5кг хасахыг хүсч байхад зарим нь өөрийгөө тарган гээд ‘0’ болтлоо турахыг хүсч байж болно. Гэвч өөр нэгэн охинд өнөө 2 чинь туранхай харагдаж байх жишээтэй. Гадаад гоо сайхны тухай үнэлэмж хүмүүс харилцан адилгүй байдаг. Тэглээ гээд таны далд ухамсар, чин хүсэл тань тийм байх ёсгүй.

Тэгэхээр гадаад болон дотоод гоо сайхан гэж тусад нь салгах гэсний хэрэггүй зөвхөн сайхан эмэгтэй, ч юм уу сайхан залуу сайхан хүн гэж хэлж болох юм. Та өөрийгөө сайхан гэж хүлээн авбал бусдад ч сайхан гэж харагдах боломж илүү байна. Бусад хүмүүс таны өөрийгөө харах толин тусгалыг л бараг хардаг гээд төсөөл. Дан ганц өөрийнхөө тухай бодох гэлгүй бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаарай.

Аль болох олон хүнд амьдралын аз жаргал, амар амгалан байдал, хайр, хүндлэлийг мэдрүүлж байгаарай. Таны нэрийг сонсох төдийд бусдын сэтгэлд тайвширал, жаргал мэдрэхээр тийм хүн болохыг хичээгээрэй. Таны хичээл зүтгэл нэг л өдөр танд эргээд аз жаргал амьдралын баяр баясгаланг авирах болно. Заримдаа хэцүү үе тулгарах ч гэлээ улам олон хүн дотроосоо тань шиг гэрэлтэж байгаасай. Хорвоо ертөнцөд таных шиг үзэсгэлэн гоо юу юунаас илүү дутагдаж байна.

Дотоод гоо сайхны тухай ишлэлүүд

  • Хүмүүс бид яг ОREO жигнэмэг шиг. Хамгийн сайхан хэсэг нь дотроо байдаг
  • Сайхан сэтгэлээс илүү гэрэлтэх гоо үзэмж гэж үгүй
  • Таны гадаад гоо үзэмж харц булаана, харин дотоод гоо сайхан зүрх сэтгэлийг аргамжна
  • Сайхан төрх бол бэлэг, дотоод гоо сайхан түүнийг бодит болгогч хүч нь
  • Дотоод гоо сайхан хэзээ ч будалт шаарддаггүй
  • Гоо сайхан бол дотоод сэтгэл мэдэрч нүдэнд тусах толь
  • Дотоод сэтгэлийн гоо сайхан нь хүнлэг сэтгэл, хайр, халамж, итгэл, зориг, уужим ухааны хослол юм
  • Чин сэтгэлээс гарсан инээмсэглэл ямар ч хүнд баяр жаргал бэлэглэнэ
  • Сайхан хүн гэдэг нь сайхан харагдахаас гадна чин сэтгэл, өгөөмөр зан, хамгийн гол нь зүрх сэтгэлээрээ ариун байх явдал юм.

Танд санал болгох:  Аз жаргалтай болох амархан