Таныг амьдралын хэрэгцээгүй зүйлсээс салгаж зөвхөн хэрэгцээт зүйлстэй ойртуулна.

Энэ нь таныг бүх зүйлд дуртай болгоно. Учир нь минималистууд зөвхөн хайртай, дуртай, үнэхээр хэрэгтэй зүйлстэйгээ хамт байдаг.

Нэгэнт эд хогшил цомхон хэрнээ дуртай зүйлс тань байвал сэтгэл амгалан, стресс бага, итгэл дүүрэн болдог юм.

Гэрт байх шүүгээндээ шинээр авсан ч өмсдөггүй хувцас, гутал, эд зүйлсийг хадгалсаар байх нь нэг л сэтгэлд таагүй, айлын шүүгээнд илэгдэж хаягдахаа хүлээсэн хэдэн арван гутал, хувцас байдаг бол. Энэ бүгдээс салснаар илүү сэтгэл амар байх юм.

Таны амьдрах оройн зай илүү уужим цэлгэр, эмх цэгцтэй, цэмбэгэр байгаатай адил оюун санаа ч тийм болно.

Эд хогшлын барлаг мэт амьдралыг ардаа үдэн, хэрэггүй зүйлсийн хойноос тэмүүлэхгүй болно.

Атаархал, шунал, цуу яриа зэрэг мунхаг сэтгэлийн хүлээснээс тайлагдан, оюун ухамсрын шат дээшилнэ.

Байгаль дэлхийгээ хайрлана. Хэрэгцээ багассанаар, түүнийг үйлдвэрлэх, худалдаалах, дахин боловсруулах гэж сүйтгэгдэж байгаа эх дэлхийгээ бага ч болов авран хамгаалж байгаа хэрэг. Бусдад энэ талаар үлгэрлэн үзүүлнэ.

Минималист байхын давуу тал

  1. Илүү эрх чөлөөг сэтгэлийнхээ гүнд хүртэл мэдэрнэ
  2. Бага стресст өртөнө
  3. Илүү хангалуун, тайван сэтгэгч болно
  4. Санаа зовинолт багасна
  5. Алдсан цаг хугацаагаа нөхөх боломж нэмэгдэнэ
  6. Амьдрах илүү хялбар, зорилго илүү тодорхой болно
  7. Эрүүл мэнддээ, бусадтай харилцааны асуудалд анхаарал төвлөрүүлэх боломж гарна
  8. Хүсэл эрмэлзэл, хувийн өсөлтөө нарийвчлан тодорхойлж чадна
  9. Бусдын амьдралд хувь нэмэр оруулах сэтгэл, чиг хандлага төлөвшиж болно

Сул тал

  1. Амьдралд хэрэгжихэд ярвигтай
  2. Танаас сахилга бат, хүчтэй сэтгэлийн тэнхээ шаардана
  3. Та өөрийн урьдын хүсэл эрмэлзэл, амьдралын зорилгоо биелүүлэхийн оронд тогтоосон хязгаарыг хадгалж үлдэх хэрэгтэй болно.
  4. Таны өвөрмөц амьдралын хэв маягаасаа болж бусад хүмүүст шоолуулж болно
  5. Хүмүүс таныг хачин гэж үзэж болно
  6. Та минималист байдлын мөн чанарыг гээгдүүлэн, дүрд орвол амьдралдаа сэтгэл хангалуун бусаар мэдэрч болно