Бек Годден 22 настайдаа хэт таргалалттай болсноо гэнэт ухаарчээ. Түүний найзууд нь үдэшлэгт явж, хөгжилдөж байх зуур Бек гэртээ буйдан дээрээ тухлан телевиз үзэнгээ амттан, түргэн хоол идэх дуртай байв. Гэрээсээ гараад явахдаа ч хоолны газар орох эсвэл мухлагаас шоколад, чипс авч иддэг байсан зэрэг өөрийн өнгөрсөн амьдралын талаар www.news.com.eu-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

‘Би хоол идэхдээ санаа зовж байгаагүй, учир нь намайг хооллож байхад хэн нэг нь хажууд байдаггүй, эсвэл магадгүй шүүмжилж ч байгаагүй. Надад нийгмийн амьдрал гэж байхгүй, ажил гэрийн хооронд л явна, хариад буйдан дээрээ суугаад ямар нэгэн юм идээд зурагтаа үзээд суудаг байсан. Надад өөр хийгээд байх юм тэр үед нэг их байдаггүй байлаа.

Хэрэв би ажилгүй байсан бол ‘унтахаас бусад үедээ идээд л хэвтэж’ байх байсан биз гэж хошигнон хэлжээ. Түүнд байнга өлсөж байгаам шиг санагдан, ямар нэг идчихмээр аятайхан зүйлийн тухай бодно. Миний идэж байсан зүйлс тийм ч эрүүл хүнс байгаагүй гэжээ.

Бек Австралийн алтан-эрэг гэдэг газар оршин суудаг, тэндээсээ скиттлэс, цэлцэгнүүр, шоколад, чихэрлэг зутан, том том твистер, өдөр бүр бараг 2л пепси авч тогтмол хэрэглэдэг байж.

Бек Годден 63кг жин хаясны дараа ‘Би өөрийгөө ч танихгүй байна’ гэж хэлж байжээ.

Бекийн бусад хоол бүр энгийн бэлэн бүтээгдэхүүн бичил долгионы зууханд болгож идэх эсвэл зүгээр гараад МакДоналдс юм уу КFC ороод хүссэнээ аваад иддэг байв. Түүний биед орсон энэ их илчлэгийг хэрхэн шатаах тухай тэр анзаарах ч сөхөө байсангүй.

Тэр нэг л өдөр түүний жин алхахад саад болж байгааг анзаарлаа. Мөн ялимгүй ажил хийхэд ч бэрхшээл тулгарч байгааг бодоо ч үгүй байж. Бек гутлынхаа үдээсийг үдэхдээ, бие зассаныхаа дараа ариун цэврийн цаас хэрэглэхэд хүндрэл тулгарсан байгааг хараад сэтгэл нь ихэд цочролд оржээ.

‘Би өөрийгөө юу болгож орхио вэ!, миний гар үзэшгүй муухай, хэвлийн цэлийсэн том, хөл ч гэсэн муухай бүдүүн болжээ’ гэж хэлээд ‘Би энэ бүхнийг үзэн ядаж байсан’ гэжээ.

‘Толинд тусах өөрийгөө харж зогсохдоо арай үгүй байлгүй дээ, миний биед аятайхан харагдахаар хэсэг үлдсэнгүй, би өөрийгөө ийм муухай болгох гэж, ядахдаа нэг ч гэсэн надад таалагдах хэсэг яагаад үлддэггүй билээ’ гэж гутралд орон зогсож байв.

‘Надад миний бие ямар ч үнэ цэнэгүй санагдах тэр мөчид ядахдаа би сэргэлэн цовоо харагдаж дутагдлаа нөхөхийг хичээж байлаа.

Түргэн хоолны дуршил, буруу хооллолттойгоо тэмцэж, илүүдэл жингээсээ салах гэсэн оролдлого маань тийм хялбар шийдэгдэх асуудал байгаагүй.

Жин хэмжигч Бекийг 116кг хүрснийг заахад ‘Одоо ёстой боллоо’ гээд хатуу шийдвэр гаргасан гэдэг. Тэрээр чихэр, шоколад, түргэн хоолноос бүрэн татгалзан, хийжүүлсэн ундааны оронд ус ууж, 7 хоногт 4 удаа дасгалд явж эхэлсэн байна. Сарын дараа жин хэмжиг дээрээ дахин зогсоход 1кг-с ялимгүй илүүхэн жин хаясан байлаа.

Бек мэргэжлийн эмчид хандахаар болжээ. Тэгтэл -Зүрх судасны өвчин тусах эрсдэлтэй, даралт ихсэх хандлагатай болсон тухай таагүй мэдээг сонсов. Хэрэв энэ маягаар үргэлжлүүлэн идэвхтэй дасгал хийвэл зүрхний ачаалал нэмэгдэн -шигдээс болох аюул ч ойрхон байна гэж хэлсэн байна. ‘Эмч надад энэ үгийг хэлэхэд аймшигтай байсан. Тэр үед би дөнгөж 22 настай байсан юм.

‘Өөрийн амь бие эрсдэлд орсныг мэдсэнээс хойш цаашид үүнийг хэрхэн зөв шийдвэрлэх талаар бодох боллоо’. Тэр үед Бек-д санаа тавьж туслах хүн байгаагүй юм. Бекийн бие том харагдах боловч чадал нь том байсангүй. Хүмүүс миний насны бүсгүйчүүдийг тарган байхыг хархаараа ‘Залхуу амьтан явж байна’ гэж л хардаг байсан. Тэгээд хамгийн амархан турах арга мэс засал болж таарлаа гээд энэ талаараа эмч нартай зөвлөлдсөн юм.

Бек шаргуу хөөцөлдсөний эцэст түүнийг 12 сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сард хагалгаанд оруулж өгөх эмч олоод, ходоод тайруулах хагалгааны өвчтөнүүдийн жагсаалтад бүртгэгдэв. Гэвч Бекийн төлөвлөсөн хагалгаа хийгдээгүй юм.

‘Хэрэв би турчихвал ажил, нийгмийн харилцаа, амьдрал, хайр дурлал гээд бүх асуудал хэвийн горминд орж, би аз жаргалтай эмэгтэй болно. Гэвч тийм зүй болоогүй юм’ гэж тэр хэлжээ.

‘Би дахин илүүдэл жингийнхээ ард нуугдсан нэгэн байхыг хүсэхгүй байна, миний амьдралд тэдгээр бүх зүйл байх ёстой, гээд би яг л Пандорагийн хайрцгийг нээх шиг санагдаж байсан’

‘Би идэж дуртай байсан хоол ундандаа сэтгэл хорогдохоо болж, юу хийхээ ч мэдэхгүй байдалд орсон. Ядахаа идэж байхад ч сэтгэл санаа дээрдэхгүй болсон’

Бек золоор маш сайн сэтгэл зүйчтэй таарч, түүнтэй аминчлан ажиллаж эхэлснээс хойш жин нь мэдэгдэхүйц буурч эхэлжээ. Хэдэн сарын дараа жин нь анх байснаас 20кг хасагдсан байна.

‘Миний хамгийн анхны сэтгэл догдолсон мөч – дэлгүүрт ороод 16 размерийн даашинз сонгож өмсөх гэхэд дэлгүүрийн худалдагч охин ‘Танд наад хувцас чинь таарахгүй ээ’ гэж хэллээ. Би ‘Тэгвэл 17 размер таарах юм байхдаа’ гэж зэрвэс бодосхийн зогсоход тэрээр 12 размерийн даашинз бариад надруу дөхөж ирээд ‘Энэ танд таарах байх’ гэж хэллээ. Яг энэ үед 12 размерийн даашинзыг энгэрийнхээ өмнө бариад толинд өөрийгөө харахад нулимс минь урсаж байсан юмдаа.

Тэрээр одоо шинэхэн жимс, хүнсний ногоог хоолондоо хэрэглэхийг илүүд үздэг болсон.

Бек одоо урьд нь хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсээ хийж амьдралын амтыг улам ихээр мэдрэх болсон. Цаг гарган ууланд алхаж, фитнесээр хичээллэн бусдын анхаарал халамжийг хүртэх болжээ.

Одоо Бек 25 настай 6 размер өмсөхөөр 54кг жинтэй. Тэр бүрэн өөрчлөгджээ. Тэр урьд нь ямар байсан нь хамаагүй ирээдүйн амьдралдаа бүрэн итгэлтэй алхаж байна.

Хүмүүс намайг хэдэн размерийг өмсдөг вэ гэхэд эргэлзэх зүйлгүй 6 гэж хариулдаг. Урьд нь би үүнийг хэзээ ч боломжтой гэж бодож байгаагүй.

Бек одоо найзуудынхаа дунд нийгийн харилцаанд идэвхтэй оролцогч болсон төдийгүй, жинхэнээсээ анхныхаа болзоонд явж байгаа. Түүний өөрийгөө хайрлах үнэлэмж ч өссөн.

‘Энэ бол миний амьдралын хамгийн сайхан үе, хамгийн сайхан мэдрэмж авч цаг хугацаа минь, үдээс хойш далайн эрэгрүү явна, дасгал хийж биеэ сэргээнэ, харин хуучин Бек хэзээ ч тэгж чадахгүй байсан’ гэжээ.

Би энэ бүх бэрхшээлийг даван туулж чадсан юм чинь бусад зүйлсийг ч чадна. Би бүхнийг хийж чадна

гэж итгэл дүүрэн яриагаа дуусгажээ.