Арьс арчилгаанд нүүр цэвэрлэгээ хамгийн чухал гэж их л олон удаа уншиж сонсож байсан байх. Гэхдээ үнэхээр толгой эргэмээр олон төрлийн цэвэрлэгч байх юм. Бүгд л тус тусын онцлог давуу талтай байх л даа.

Түгээмэл алдаа

Та нар хуурай арьстай гээд зөвхөн сүүн шингэн тохикоор арчиж нүүрээ цэвэрлэдэг юм биш биз. Эсвэл тослог гээд өглөө оройгүй хүчтэй цэвэрлэгч спиртийн найрлагатай савангаар угаагаад байна уу. Бидний хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол

  1. Дутуу цэвэрлэх -Арчаад л болчихдог бол та арьсны бүх нүх сүвээ бөглөчихлөө гэсэн үг улмаар үүнээс болж батга үүсч үрэвсэл явагдаж бүр удвал сэвх хүртэл үүсэх аюултай.
  2. Хэт цэвэрлэх -Нүүрэн дээр юм гараад, тослогтоод байна гээд байнга хүчтэй савангаар өглөө орой бүр угаах нь ашигтай бактер гэдэг шиг арьсны ашигтай тослогийг юу ч үгүй болгодог. Ингэснээр арьсны тослогийн баланс алдагдаж хэт их тослог ялгарах эсвэл хэт хуурайших, гүний чийг багасах зэрэг олон сөрөг шинж илэрнээ.
  3. Гуужуулахгүй байх -Хүний арьс дунджаар 28 хоногт бүрэн гуужиж шинэчлэгддэг гэдэг гэхдээ гуужиж байна гээд нэг өдөр бүх арьс нь салаад уначихгүй шүү дээ. Өдөр бүр тодорхой хэмжээнд гуужиж цаанаасаа шинэ арьс төрөн гарч байдаг. Гуужсан бүх арьс салж унахгүй ба зарим хэсэг нь арьсанд наалдсан чигтээ нүх сүвээ бөглөн хатуурч зузаарч байдаг. Гуужсан үхэжсэн арьсыг заавал унагаах хэрэгтэй.

За бид алдаагаа мэдсэн юм чинь одоо засах хэрэгтэй.

Цэвэрлэгээ

Нүүрээ буддаг бол та оройд заавал давхар цэвэрлэгээ хийж байгаарай. Эхлээд мэдээж будаг, гадны бохирдолоо арилгах хэрэгтэй. Эхний цэвэрлэгээ бол усан, тосон, гелэн гээд аль ч цэвэрлэгч байж болно. Харин дараагийн нь ямар ч арьстай хүн байсан хөөсөн цэвэрлэгээг заавал хийж байгаарай.

Хатуу шингэн ямар төрөл байж болох ба найрлаганд нь чийгшүүлэх төрлийн зүйл орсон эсэхийг нягталж хараад сонгоорой. Савангаа сайтар хөөсрүүлэх шаардагатай ба хөөсөө нүүрний аль их тослогтож батга гардаг хэсэгт эхэлж түрхэх ба зөөлөн хөөсөөр үрж массажлах маягтай хэрэглээд буцалсан эсвэл зөөлрүүлсэн усаар булхаж угаагаарай. Нарийн хөөс нь арьсны нүх сүвэнд орж бохирдолыг өөртөө сорон авч үйлчилдэг тул хамгийн сайн цэвэрлэгээ болж чаддаг. Нүүрээ усаар угаасны дараа чийгтэй алчуураар усыг нь арчаад аль болох хурдан хугацаанд арьсаа хатааж таталдуулахгүйгээр чийгшүүлэгч тоник, сүүн шингэн тос зэргээ түрхэж хэрэглээрэй.

Давхар 7 хоногтоо 1-2 удаа ширхэггүй зөөлөн гуужуулагчаар арьсаа гуужуулж байгаарай. Ширхэгтэй гуужуулагчаар үрснээр арьсны өнгөн хэсэг гэмтэж арьс бүр ихээр холцруутсан мэт арзайдаг шүү. Энэ маягаар дор хаяж 1 сар арьсаа арчилахад танд ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэнээ гэж итгэж байна. Ер нь ямар ч гоо сайхны шинэ бүтээгдэхүүн хэрэглэхэд 1 сар орчим болж байж үр дүн мэдэгдэж эхэлдэг.

 

 

Total
83
Shares