Интернет худалдаа хурдацтай хөгжиж буй өнөө үед дэлхийн хаанаас ч өөрийн хүссэн загвар хийцийн хувцсаа онлайнаар захиалж авах боломжтой болжээ. Хэрэв та Солонгосын хувцас загварын чиг хандлагыг  сонирхдог ч ямар сайтнаас худалдан авалт хийхээ мэдэхгүй байгаа бол доорхи сайтуудыг санал болгож байна.

YesStyle

Энэхүү сайт нь эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн хувцасны төрөлжсөн худалдааг хийдэг Солонгосын томоохон сайтын нэг юм. Хувцаснаас гадна гоёл чимэглэл, цүнх, гоо сайхны бүтээгдэхүүний сонголтууд ч бий. Тус сайтад Солонгосын Seoul Homme, Gerio, Styleman, Jougunshop, Merongshop, Michyeora зэрэг 100 гаруй хувцас загварын брэндийн хувцаснууд худалдаалагддаг байна.

Тээвэрлэлтийн зардал: Тус сайтнаас худалдан авалт хийхэд 35 доллараас дээш үнийн дүнтэй бараанд тээвэрлэлтийн зардал нэмж төлөхгүй харин 35 доллараас доошхи үнийн дүнтэй бараанд 4,99 доллар нэмэгддэг байна.

Kooding

Энэхүү сайтнаас эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас болон гоо сайхан, гутал, цүнх зэрэг бүх төрлийн барааг сонголттой захиалж болно. Сайтыг 24 орны хэлээр нэвтэрч орж уншиж болдог төдийгүй сайтад хаанаас нэвтэрч орж байгаагаас хамааран барааны үнэ нь тус улсын мөнгөн дэвсгэртээр гардгаараа давуу талтай.

Тээвэрлэлтийн зардал: Тус сайтнаас худалдан авалт хийхэд 50 доллараас дээш үнийн дүнтэй бараанд тээвэрлэлтийн зардал нэмж төлөхгүй харин 50 доллараас доошхи үнийн дүнтэй бараанд 4,99 доллар нэмэгддэг байна.

Kakuu Basic

Солонгосын онлайн худалдааны анхдагч сайтуудын нэг бөгөөд эмэгтэйчүүдэд зориулсан бүх төрлийн  хувцас хэрэглэлийг худалдаалдаг байна.

Тээвэрлэлтийн зардал: Тус сайтнаас худалдан авалт хийхэд тээвэрлэлтийн зардал тооцоолох хэсэгтэй учир хаана хүргүүлэх бүс, байршлаас хамааран харилцан адилгүй үнийн дүнтэй.

Chuu

Эмэгтэй оффис, спорт, энгийн хувцасны олон төрлийн сонголтуудаас гадна цүнх, гоёл чимэглэл, гутал худалдаалдаг. Тухайн зарж буй хувцасны урт, өргөн гээд нарийн хэмжээсүүдийг тодорхой харуулсан зураг тайлбар ихтэй.

Тээвэрлэлтийн зардал: Ази тивийн улс орнуудад 100 доллараас дээшхи худалдан авалтанд тээвэрлэлтийн зардал нэмж төлөхгүй бусад улсад 200 доллараас дээш худалдан авалтанд тээвэрлэлт үнэгүй байдаг байна.

 

Moco Bling

Мөн эмэгтэй хувцасны онлайн сайтын нэг. Мoco брэндийн жинсэн өмд цамцнаас сонголт хийж болохоос гадна Moco DangDang хэсэгт нь нохой, муур гэх мэт гэрийн тэжээвэр амьтдад зориулсан хувцас худалдаалдгаараа онцлогтой.

Тээвэрлэлтийн зардал: Тус сайтнаас  150 доллараас дээш худалдан авалтанд тээвэрлэлт үнэгүй байдаг байна.

 

Rowky

Тус сайт нь маш олон төрлийн эмэгтэй vintage стилийн хувцас худалдаалдгаараа алдартай. Барааны зарим тайлбар солонгос хэл дээр байдаг ба үнийн дүн нь воноор илэрхийлэгдсэн байдаг.

Stylenanda

Гоёл чимэглэл болон гадуур хувцасны хамгийн том онлайн худалдааны сайтын нэг төдийгүй Австрали, Малайз, Сингапур, Тайланд, Хятад зэрэг орнуудад өөрийн нэрийн дэлгүүртэй.

Sechuna

Залуу охидод зориулсан даашинз, цамц, гадуур хувцас, гоёл чимэглэл, цүнх хувцас гээд олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг. Солонгосын алдартай загвар зохион бүтээгч Dana Lee-н хувцас загварууд тус онлайн дэлгүүрээр худалдаалагддаг.

Тээвэрлэлтийн зардал: Тус сайтнаас  100 доллараас дээш худалдан авалтанд тээвэрлэлт үнэгүй байдаг байна.

Daba girl

Тус онлайн дэлгүүр нь Солонгосын залуу загвар зохион бүтээгчдийн бүтээлийг худалдаалдаг бөгөөд эмэгтэй хүний хувцасны шүүгээнд байдаг бүх л төрлийн хувцас хэрэглэлийг худалдаалдаг.

MixxMix

Алдартай брэндийн загварууд болон коллекц хувцаснаас сонголт хийх боломжийг тус сайт танд олгоно. Тус сайтанд барааны зургийг хөдөлгөөнт зургаар байршуулсан нь хэрэглэгч худалдан авах бараагаа илүү бодитойгоор харж, сонголтоо зөв хийх боломжийг олгосон байна.