Ампул

Ампул нь серумыг хэд дахин сайжруулсан хувилбар ба өндөр чийгшүүлэх концентрац, идэвхтэй бодист найрлага ихээр агуулсан байдаг. Арьсны уян хатан чанарыг сэргээж, өнгийг сайжруулж, үрчлээ арилгах, сэргийлэх, нөсөө толбо арилгах зэрэг өндөр үр дүн үзүүлдэг. Арьсны гүн хүртэл шингэж чаддаг тул салонд тариа тарихтай ижил үр дүнг богино хугацаанд гаргаж чаддаг түрхэж хэрэглэдэг бүтээгдэхүүн.

Серум – Serum

Сэрум нь эссэнзийг бодвол арьсны илүү нарийвчилсан тодорхой асуудлуудад зориулагдсан байдаг. Жишээ нь: нүхжилт, үрчлээ, батга гэх. Асуудалтай хэсгүүдийг шийдэж өгөхөөс гадна арьсыг уян хатан болгох, цайруулах үйлчилгээтэй байдаг.

Эссэнс – Essence

Эссэнс нь арьсны гүнд хүрч, эсийн түвшинд үйлчлэхэд зориулсан, баялаг, идэвхтэй чийгшил нэмж, арьсны тос чийгийн балансыг тэнцвэржүүлж, бусад бүтээгдэхүүнүүдийг арьс хүлээн авахад бэлдэж өгдөг бүтээгдэхүүн.

Нарны тос – Sun cream

Арьсыг нарны UVA (альфа) хэт ягаан туяа (хөгшрөлт, үрчлээс, хорт хавдар үүсгэдэг) UVB (бэтта) хэт ягаан туяа (сэвх нөсөө үүсгэх, арьс борлуулдаг) –аас хамгаалдаг зориулалтын тос. Жилийн турш өдөр бүр түрхэж арьсаа хамгаалах шаардлагатай. Бүрхэг наргүй өдөр ч агаар мандалд хэт ягаан туяа байдаг. Зун гэлтгүй өвөл ч цасанд ойсон хэт ягаан туяа нь арьсан хүчтэй нөлөөлж байдаг шүү.

SPF – Sun Factor Protection

Нарны тос болон нарнаас хамгаалах үйлчилгээтэй бүтээгдэхүүн бүр дээр байдаг тэмдэглэгээ ба UVB (бэтта) хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээг үзүүлнэ. SPF 25, 30, 50, 50+ гэсэн тэмдэглэгээтэй байдаг ба энэ нь хэр хэмжээгээр хэр хугацаанд хамгаалахыг зааж өгдөг. SPF15аас 25 нь 3-4 цаг 93%, SPF 30 нь 6-8 цаг 97%, SPF 50 нь 10аас дээш цаг 99% хамгаална гэх мэт.

PA – Protection Grade

UVA (альфа) хэт ягаан туяанаас хамгаалж өгдөг.
PA+
PA++
PA+++
PA++++
гэсэн 4 шатлалаар тэмдэглэгддэг, + тэмдэг ихсэх тусам хамгаалах хүч ихэснэ.

Тоник – Tonic

Нүүр цэвэрлэгч хөөс нүүрний будаг, бохирдлын бүрэн арилгадаггүй ба хөөсөөр угаасны дараа тоникоор арчсанаар үлдсэн гүн бохирдлыг бүрэн цэвэрлэдэг юм. Тоник нь ихэнхдээ спиртийн агууламжтай байдаг тул тослог болон үрэвсэлт батга гарсан арьстай хүн хэрэглэвэл тохиромжтой. Мөн арьсыг сэргээх, хамгаалалт бий болгох, нүх агшаах, баланс тэнцвэржүүлэх зэрэг давхар олон үйлчилгээтэй.

Лосьон – lotion

Лосьон нь чийгшүүлэх үйлчилгээтэй шингэн төрлийн бүтээгдэхүүн. Арьсанд сайн шингэж өгснөөр арьс хуурайшиж таталдахгүй, өнгөлөг байдлаа хадгалж, дээрээс нь түрхэгдэх бусад арчилгааны бүтээгдэхүүн суурь пудр крем зэргийг хүлээж авахад арьсыг бэлдэж өгдөг.

Сүүн шингэн – Milk lotion

Лосьон тониктой харьцуулахад илүү өтгөн зууралдамтгай чанартай, цайвар өнгөтэй шингэн. Лосьон нь арьсыг чийгшүүлдэг бол сүүн шингэн нь тэжээл өгч, чийгийг ууршуулахгүй хадгалах үндсэн үйлчилгээтэй байдаг.

Серамид – Ceramid

Серамид нь арьсны эсүүдийг хамтад нь барихад тусалдаг, өнгөн хэсгийн давхаргын 40-65%-ийг бүрдүүлдэг липид юм. Гадна орчны бохирдол нян бактериас арьсыг хамгаалах давхаргыг үүсгэдэг. Арьс хуурайшвал серамид багасч арьсны хамгаалах чадвар суларна. Серамид нь тосны нэг төрөл тул усанд уусдаггүй ба арьсны ус чийгийг хадгалж хамгаалж барьж өгдөг. Хуурайшдаг эмзэг арьстай хүнд серамидын найрлага орсон бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой.

Коллаген – Collagen

Коллаген нь бидний амьдралыг тэтгэгч Амин хүчлүүдээр баялаг уураг юм. Хүний биеийн нийт уургын 30 орчим хувь, арьсны 70 орчим хувийг коллаген эзэлдэг. 25-н наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5% багасдаг. Ингэснээр бид 40-н нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний 3-ны 1-ийг алдсан байдаг. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширч, өвчин, шархаа эдгээхдээ 1/3% илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Үүний үр дүнд хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг байна.

Гиалуроны хүчил – Hyaluronic Acid

Гиалуроны хүчил гэдэг нь нүүрс ус хэлбэртэй молекул бөгөөд арьсны бүтцэд аажмаар үүсэж биеийн бүхий л эд эсийг бүхлээр нь холбож өгөхийн зэрэгцээ бие дэх үе холбоосуудыг хангалттай чийгээр хангаж өгснөөр тэдгээр холбоосуудыг зохих ёстой газартаа тохирох хэлбэрээрээ байхад нь тусалдаг. Гиалуроны хүчил нь бүх зүйлийн чийгийг хадгалж үлдээх гайхалтай чадвартай. Арьсандаа коллаген, витамин С авч хэрэглэдэг байсан ч, чийгийг хадгалах гиалуроны хүчил хангалтгүй байвал арьсны уян хатан байдал буцаж ирэхгүй.
.

Ихэс – Placenta

Ихэс нь умайд ураг бүрэлдэхэд үүсдэг ба ургийн амин тэжээл бөгөөд өсөх дааврыг бүрэлдүүлж хөгжлийн процессыг дэмждэг. Ихэс нь залуужуулах шидтэй бөгөөд түүнийг гоо сайханд өргөнөөр ашигладаг. Амьтны, ургамлын, далайн гаралтай ихэс байдаг. Үүнээс өсөх даавар буюу эсийн түвшинд шинэ эд эс үүсгэдэг нь зөвхөн амьтны ихэст агуулагддаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд гахай болон адууны ихсийг өргөн ашигладаг.

Ногоон цай – Green tea

Ногоон цай нь антиоксидант, витамин С,В1,B2, B3,B5, K , P амин дэм, кальци, магни, төмөр, марганец , натри , кремни, фосфор болон түүний нэгдлүүд зэрэг 300 гаруй төрлийн бодисоор баялаг эрүүл мэнд төдийгүй гоо сайханд сайн нөлөө үзүүлдэг. Үрэвслийн эсрэг болон антиоксидант чанар нь арьсыг залуужуулдаг.

Витамин С – Vitamin C

Витамин С нь арьсны уян хатан чанар буюу эластиний идэвхжлийг ѳдѳѳж ѳгч, коллагений ялгаралтыг хурдасгаснаар арьсыг дотроос нь түлхэн үүссэн үрчлээ зураасыг багасгахаас гадна шинээр үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Түүнчлэн гаднын нөлөө чөлөөт радикалаас хамгаалж байдаг. Мѳн витамин С нь арьсан дахь эсийг шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэснээр арьсны ѳнгѳ сэргэж арьс жигд толигор болж эрүүл ѳнгѳ үзэмжтэй болдог. Хэрэв витамин С дутагдвал арьс хуурайшиж, үрчлээ гүн зураас сууж, унжиж суларч, өнгөө алдан гунддаг.

Витамин А – Vitamin A

Арьсанд чухал хэрэгцээт витамин. Тосон болон шингэн хэлбэрээр тосны найрлагад оруулж нүүрэнд түрхэхээс гадна ууж хэрэглэдэг. Арьс хуурайших холцруутах нь багасдаг.

Витамин E – Vitamin E

Арьсны эд эсийн боловсролтыг дэмждэг тул арьс шигээр нөхөн төлжихөд чухал үүрэг үзүүлдэг.

Q10

Coenzyme Q10 (CoQ10) нь витаминтай ерөнхийдөө төстэй бодис юм. Coenzyme Q10-ийн өөр нэг нэр нь “витамин Q”. Q10 нь хүний биеийн бүх эс болгонд байдаг. Хүн амьдрахад зайлшгүй шаардлагатай энергийг үүсгэдэг ба нас ахих хэрээр хэмжээ нь багасч байдаг. Биеийн эсийг идэвхжүүлдэг тул арьсанд сайн нөлөө үзүүлдэг. Үрчлээ, сэвхтэй арьсанд хэрэглэхэд илүү тохиромжтой.

Омега3 – Omega3

Oмега-3 хүчил нь зүрх судасны системийн үйл ажиллагаа (цусны даралт, холестериний хэмжээг бууруулах, инфаркт болон инсульт болох эрсдэлийг багасгах), мэдрэлийн системийг (ой тогтоолт болон тархины үйл ажиллагааг сайжруулах) сайжруулан нүдний хараа болон дархлааны систем (харшлыг багасгах), цусны эргэлт, нөхөн үржих систем, үе мөчид сайнаар нөлөөлдөг. Түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ (остеоартрит). Үүнээс гадна Омега-3 төрлийн тосны хүчлийн ачаар бидний арьс илүү сайхан харагддаг. Омега-3 тосны хүчил нь эдийн мембраны хувьд барилгын материал нь болж арьсыг илүү залуу, өнгөлөг болгоно. А, D,E амин дэмтэй хамтран өсвөр насныхны арьсыг батга болон үрэвслээс сэргийлнэ.

Омега7 – Omega7

Омега-7 тосон хүчил нь “Palmoleic acid” буюу ханаагүй тос гэж ойлгож болно. Бусад омега 3, 6, 9-ыг загаснаас гарган авдаг бол омега-7 загаснаас гардаггүй учир маш ховорт тооцогддог тосон хүчил юм. Анх Харвардын их сургуулийн судлаачид энэхүү нэгдлийг 2013 оны сүүлээр нээж түүнийгээ патентжуулсан бѳгѳѳд Английн Оксфорын их сургуулиас Ф.Карпе нарын судлаачид Омега-7 хүчлийн судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэн тойм ѳгүүлэн хэвлүүлснээр эрдэмтэд болоод хүнс үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан юм. Омега-7 нь дархлаа сэргээж, гоо сайхан үс, хумс, арьс зэрэгт ѳндѳр түвшинд нѳлѳѳ үзүүлдгийг олж тогтоосон.

Цагаан будаа – Rice

Цагаан будаа нь хүчтэй анти-оксидантаар баялаг ба будааны шүүсэнд агуулагдах B, C, E витамин агуулагддаг. Ийм учраас арьсны өнгийг сэргээж цайруулах, булбарай зөөлөн болгох, нүх сүв агшаах зэрэг олон сайн үйлчилгээ үзүүлдэг тул гоо сайхны бүтээгдэхүүнд өргөнөөр ашиглагддаг.

Усан цэвэрлэгч гэж юу вэ ?

Усан цэвэрлэгч гэдэг нь усаар угаах шаардлагагүй ба нүүр цэвэрлэгч хөвөнд усан цэвэрлэгчийг шингээн нүдний будаг болон нүүрний будгаа зөөлөн арчиж цэвэрлэдэг бүтээгдэхүүн юмаа. Усан цэвэрлэгч нь нүдний будгийг маш сайн нэг л арчилтаар арилгадаг ба арьсны тослог, бохирдол , нүүрний будгийг арилгаж зөөлөн цэвэрлэж өгдөг. Давхар арьсыг чийгшүүлж өгдөг болохоор хуурай болон мэдрэмтгий арьсанд тохиромжтой.

Тосон цэвэрлэгч гэж юу вэ?

Таны нүүрэндээ түрхсэн янз бүрийн будгийг хамгийн сайн арилгах зүйл бол тосон цэвэрлэгч юм. Нүүрний будаг,крем нарны тос зэрэг нь өөрөө тосон бүтэцтэй байдаг тул тос тосоо уусгаж илүү сайн арилгадаг. Ямар нэгэн байгалийн гаралтай өөрийн арьсанд тохирсон тосыг сонгон авч нүүрэндээ иллэг хийх маягаар 2 минут түрхсэний дараагаар халуун усанд базсан чийгтэй алчуураар арчиж авч цэвэрлэнэ. Маш зөөлөн, сайн цэвэрлэдэг ба бүх төрлийн арьстай хүнд тохирдог. Тэр дундаа хуурай арьсанд илүү тохиромжтой.

Base гэж юу вэ?

Нүүр будалтын суурь ба Primer-тай харьцуулбал будаг барих тал дээр арай дутмаг байдаг ба ихэвчлэн хуурай арьснд тохиромжтой байдаг. Азийн орнуудад суурийг base нэршлээр нэрлэдэг. Бас бүтэц үйлчилгээнээсээ хамааран шар, ногоон, ягаан, цагаан гэх мэт хэдэн төрлийн өнгөтэй байдаг.

Хэрвээ таны хайсан зүйл байхгүй бол сэтгэгдэл дээр үлдээнэ үү. Бид удахгүй оруулах болно.